Турк улсад “СOVID-19” анхны тохиолдол бүртгэгдлээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5e681667ae5ac96d183e875d-2020-03-11-103542-1458585403.jpeg

Түлхүүр мэдээлэл:

Турк улсад өнгөрсөн шөнө шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол илэрчээ

Өвчтний биеийн байдал сайн байгаа

Турк улсад өнгөрсөн шөнө шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол илэрчээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны сайд Фахреттин Коджагийн мэдээлснээр халдвар авсан иргэн турк хүн бөгөөд Европ руу яваад ирэхдээ коронавирусний халдвараар өвчилжээ.

Туркийн “NTV” телевизийн мэдээлснээр өвчтөний биеийн байдал сайн байгаа аж. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Коджа үүнээс хэдхэн цагийн өмнө тус улс коронавирусний эсрэг яаралтай арга хэмжээ авч байгааг хэлээд нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байсан юм.

Туркээс өмнө Болгарт “СOVID-19”-ийн халдвар бүртгэгдсэн билээ.

Дэвсгэр мэдээлэл: Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 100 гаруй улсад тархаад байна. Хятадын эрдэмтдийн дүгнэж байгаагаар халдварын дэгдэлт дэлхий дахинд ирэх зургаадугаар сарыг хүртэл үргэлжлэх аж.

                                                                                                                                                                                                 Эх сурвалж: NTV