Олон улсын жудо бөхийн холбооноос дараах шийдвэрүүдийг гаргалаа

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/IMG_9632-1562350638-1562350638-2020-03-11-120634-1357607646.jpeg

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/  удирдах зөвлөл хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

Үүнд: 

Олимпийн эрхийн сонгон шалгаруулалтын эцсийн хугацааг зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлөвлөгөөнд тусгагдсан байсан тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг хойшлуулах

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулахаар төлөвлөгдөөд байсан өсвөр үе, залуучуудын бүх тэмцээнийг цуцлах 

Ингэснээр  “Токио-2020” олимпийн наадмын оноо олгох Екатеринбургин Их дуулга, Тбилисийн гранпри, Антальягийн гранпри тэмцээн болон тивүүдийн нээлттэй тэмцээн зэрэг 20 тэмцээн цуцлагдаад байна. 

ОХУ-ын Екатеринбург хотноо энэ долоо хоногт болох ёстой байсан Их дуулга тэмцээнд Монголын шилдэг 21 жудоч өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээгээд байсан юм.