БНХАУ-ын ГХЯ: Коронавирусийг Уханьд АНУ-аас оруулж ирсэн

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин 45 сек
80
legacy:resources/images/news/zhao-2020-03-13-113512-787053809.jpeg

Түлхүүр мэдээлэл:

Хятадын албаны хүмүүс Ковид-19 вирусний дэгдэлтийн гол төв нь Ухань хот байсан ч, үүсэл гарлын хувьд Хятадаас гадуур үүссэн байж болзошгүй гэж үзжээ.

Уг вирусийг өнгөрсөн намар Ухань хотод болсон Дэлхийн цэргийн наадамд оролцсон АНУ-ын тамирчид авчирсан байх магадлалтай гэж үзэж байна. 

БНХАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизян өөрийн твиттер хуудсанд "АНУ-ын цэргийнхний буруугаас шинэ төрлийн коронавирусийг Ухань хотод оруулж ирсэн байж болзошгүй" гэж мэдэгджээ. Гэвч одоогоор үүнийг нотлох баримт байхгүй юм.

Тэрээр, өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Редфилд өнгөрсөн улиралд АНУ-д томуугаар нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийхэд зарим цогцосноос Ковид-19 илэрсэн гэх мэдээллийн дор ийнхүү тайлбар хийсэн байна.

Жао өөрийн хуудсандаа “АНУ-д анх уг вирусний өвчлөл хэзээ гарсан бэ? Хэдэн хүн халдвар аваад байна? Ямар ямар эмнэлэгт эмчилж байна вэ? Уханьд Америкийн цэргүүд халдварт өвчин авчирсан байх магадлалтай тул тэд үүнд хариулах ёстой. Ил тод бай! Мэдээллээ олон нийтэд ил болго! АНУ бидэнд тайлбар өгөх үүрэгтэй!" хэмээн жиргэжээ.

legacy:upload/images/ni/2020/03/13/01-113314-669143454.png

Мөн Жао тэднээс өнгөрсөн томуугийн улиралд томуу гэсэн оноштой нас барсан хүмүүсийн хичнээн нь Ковид-19 вирусний халдвартай байсныг тодорхой тоогоор нь мэдээлэхийг шаардсан байна.

Дэлхий даяар Ковид-19 вирус дэгдсэнээс хойш улс орнууд БНХАУ-ыг буруутгаад байгаа. Тэгвэл Хятадын эрх баригчид вирус өөр улсад үүссэн байж болзошгүй гэсэн таамгийг ийнхүү дэвшүүлэх болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Хятадын эпидемиологийн чиглэлээр тэргүүлэгч доктор Жонг Наншан "Хэдийгээр Ковид-19 нь Хятадад анх дэгдсэн боловч энэ нь Хятадаас гаралтай гэсэн үг биш" хэмээн хэлж байсан юм.

Жао ч мөн саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр "Вирусний гарал үүслийн талаар одоо болтол ямар ч дүгнэлт гараагүй байгаа. Одоо бидний тэмцэж буй зүйл бол эх үүсвэр нь тодорхойгүй дэлхий нийтийн үзэгдэл юм." хэмээн онцгойлон хэлсэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Энэ өвөл АНУ-д 34 сая хүн томуугийн халдвар авч 20.000 хүн тус томуугаар нас баржээ. Харин саяхан тус улсад коронавирус бүртгэгдсэний дараа тэдгээр цогцоснуудад эргэн шинжилгээ хийхэд заримаас нь Ковид-19 илэрсэн байна. 

Эх сурвалж: BusinessInsider 

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Болд2020/03/14

    Энэ үндэслэлтэй гэж бодож байна. Оросын талаас аль эртнээс мэдээлэл өгсөн.

  • З
    Зочин2020/03/14

    Америк яах аргагүй Сатанийн улс юм. Хүн төрөлхтөн дээр халуун цөм туршсанаас эхлээд байнга дайн дэгдээнэ. Хятадын энэ том хүн яагаад ч хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй.

  • З
    Золбоо2020/03/14

    Таамаг аа зарлах арай л эрт байна. Ингээд байвал Трамп ноёнтоны дургүй хүрч худалдааны дайнаа чангаруулна шүү дуугүй байвал өлзийтөй байхаа хятадууд

  • З
    Зочин2020/03/14

    Дэлхийн том эм үйлдвэрлэгч компаниуд гэж чөтгөрт сүнсээ худалдсан хүмүүс байдаг. Тэд нэг тунгаар эдгээж болох байхад заавал 10 удаа өгөх арга бодож олдог. Элдэв янзын вирус, халдвар тарахад хувьцаа нь өсөж, хөөр баяр болж байдаг хүмүүс. Энэ вирусын вакциныг хийвэл дор хаяж 4 тэрбум хүн тариулна. Нэг нь 100 доллар гэвэл хэр их ашиг олж болохоор байна? Тэдний зарим нь шинэ вирус гаргах судалгаанд оролцож бөөн хэрүүл шуугиан болж байсан нь саяхан шдээ. Хятадууд ортой л юм яриад байна.

  • И
    Иргэн2020/03/13

    Хятдууд маш сайн судалгаа явуулсны үндсэн дээр л ингэж ОУ -д зарлана.Энэ оргүй биш байх шүү.Орос улс халдвар дөнгөж эхлэх үед л АНУ -г буруутгаж байсан шүү.Тэгээд ч Хятад улсын хэт хөгжил нь Трамфын дургүйг хүргэж байсан.Гэхдээ Си Жин Пин Европын хөрөнгийн бирж дээр Цэвэр тавьж хариугаа авчихсан л даа.

  • M
    M2020/03/13

    Ugsa USA-gin munhiin daisan bol china. Sayhan hvrtel huawei geh metin china utas technology-g USAchud zah zeeles gargah tald der sanal negdej bsan. Google hvrtel android vildelin systemee huaweid zarhaas tatgalzsan. Gewch china uru mash tom zeel uchir google butsaad gargasan shiidwere harahad hvrtel hvrsen. Delhiin internetin ihenhig zuwhun USA dangara ezegnedeg shude. China ene tal der hamgin tom ursuldugch boloh handlagatai bga. Bvh tal der ern china usa 2 ursuldsur l bn. Russia hvrtel china-d brag tal zasch usa-gin esreg daitahad belen bhad. Iran iraq plastine hen iim bolgoson gej bodjin. Medej usa shude.

  • Х
    Хаха2020/03/13

    ZUV чи ч ёстой мунхаг зусав хаха

  • Z
    Zuv2020/03/13

    Bi bol 100huvi sanal niiljiin muu aris ungunii uzelt aziudiig gaduurhdag baruuniihan yachj mdne aygiu bol zuvhun azi hun tusahaar programchilsan virus buteeh gd zehej bjch medne aziin hun am usuud ediin zasagn usuud huchirhigjeed ireheer esreg arga hemjee avch darch bga biz muu novshiin amerikchuud