Уран гулгалтын ДАШТ цуцлагджээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/936e60ff934a5bc5437fe6d9a02a6dee_x3-2020-03-13-153415-1351305139.jpeg

Коронавирусийн тархалтын улмаас дэлхий нийтийг хамарсан олон үйл ажиллагааг цуцлан, хойшлуулж байна.

Тухайлбал Канадын Монреальд энэ сарын 18-22-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан уран гулгалтын ДАШТ-ийг цуцлах шийдвэр гарчээ.

ДЭМБ-аас коронавирусийн халдварын дэгдэлтийг цар тахал хэмээн зарласны дараа энэ шийдвэрийг гаргасан байна. Тэмцээнд 30 гаруй орны 183 тамирчин оролцохоор төлөвлөж байжээ. 

Өмнө нь тус тэмцээн 1961 онд АНУ-ын шигшээ баг онгоцны ослоор амь үрэгдсэний улмаас цуцлагдаж байсан юм. 

Тодруулбал, Нью Йоркоос Брюссель рүү нисэж байсан 61 зорчигчтой онгоц сүйрсэн бөгөөд зорчигчдын 34 нь ДАШТ-д оролцох АНУ-ын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, арын албаныхан байсан гэдэг.