Ковид-19 нь уушгинаас гадна эрэгтэйчүүдийн бэлгийн тогтолцоог ноцтой гэмтээдэг гэв

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/106392012-1581694783947rts31810-2020-03-13-181427-1641845337.jpeg

Вируслогич эрдэмтэд коронавирусээр өвчлөөд эдгэсэн ч эрэгтэйчүүдийн тухайд баярлах болоогүйг хатуу анхааруулсан байна. Тэд эдгэсэн эрчүүдийг үргүйдлийн шинжилгээ өгөхийг сануулжээ. Учир нь судлаачдын тогтоосноор “Ковид-19” -ын вирус нь уушигнаас гадна эрэгтэйчүүдийн бэлгийн тогтолцоог ноцтой гэмтээдэг аж.

Үүнийг аюулт өвчинтэй гардан тэмцэж байгаа Хятадын Ухань хотын эмч эрдэмтэд ч мөн баталжээ. Энэ сарын 10-нд коронавирус нь эрэгтэйчүүдийн үрийн шингэн ялгарах, боловсрох тогтолцоо, үйл явцыг гэмтээж алдагдуулж байгаа тухай илтгэл эмнэлгийн сайтад тавигдаж олон нийтэд хүрчээ.  Үүнээс гадна коронавирус нь элэг зүрх, бөөрөнд ч гэмтэл урхаг үлдээж байгааг эрдэмтэд тогтоожээ.

Эх сурвалж : globaltimes.cn