Гаднаас ирэх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах тул нисэх буудал “зочин угтах иргэд”-д үйлчлэхгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/MNObXEsxvpLAyeF92dc4d8c5c7fd630original-2020-03-15-103914-747199911.jpeg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчрах эхний нислэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны 08.25 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хөөрлөө. Үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газраас Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг нисэх буудлын агаарын хөлгийн талбайгаас шууд ХӨСҮТ-рүү авч явж, тусгаарлах тул Буян-Ухаа нисэх буудал “зочин угтан авах иргэд”-д үйлчлэхгүй болохыг анхааруулсан юм.

Манай улс коронавирусний халдварын тархалттай холбогдуулж хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдөр, гадаадын орнууд руу зорчих агаарын болон авто замын хөдөлгөөнийг энэ сарын сүүл хүртэл хязгаарлаад байгаа юм.