Д.Нарангэрэл: Иргэдийн асуултад цахимаар хариулах чатботыг хөгжүүлж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/00narangerel-2020-03-15-122132-2029596635.png

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл. Хэвлэлийн бага хурлын үеэр. Гуравдугаар сарын 15-ны өдөр.

Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үүднээс цахимаар иргэдийн асуултад хариулах чатботыг хөгжүүлж буй талаар мэдэгдлээ. Тэрээр:

"Эрүүл мэндийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Цаашид ч мэдээллээ цахимаар олгохыг эрмэлзэж байна. Энэ үүднээсээ хүмүүсийн сонирхсон асуултад цахимаар хариулах боломжтой чатботыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөгжүүлж байна" гэлээ.

Мөн тэрээр үүний үр дүнд иргэд сонирхсон асуултаа мэргэжлийн хүмүүсээс асууж, үнэн зөв мэдээлэл авах боломжтой гэдгийг онцлон хэлсэн юм.