Бага насны хүүхэд угаалгын машинд гацсан тохиолдол гарчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/178527674-Child-Sticking-Head-in-Washing-Machine_djedzura (1)-2020-03-16-102928-487177669.jpeg

Өчигдөр (2020.03.15) Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд хүүхэд угаалгын машинд гацсан байна гэх дуудлага ОБЕГ-т иржээ.

Тус дуудлагыг 20:02 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч 20:11 цагт очиж иргэн Б /3 настай, эрэгтэй/-г 16 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Одоогоор тус дуудлагыг БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв. 

Иймд бага насны хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.