ОХУ тав дугаар сарын 1 хүртэл хилээ хаалаа

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-03-17-115610-157339499.jpeg

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс орнууд авсаар байна. Халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор ОХУ 3-р сарын 18-ны өдрөөс эхлэн 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хилээ хааж, гадаадын иргэдийг оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Коронавирусний халдварын аюулгүй байдлыг хангах, тархахгүй байх арга хэмжээг авч байна гэж ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэн юм. Энэхүү зохицуулалт, хязгаарлалтын хүрээнд:

Зөвхөн гаднаас буцан ирж байгаа ОХУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлнэ.

Ачаа бараа тээвэрлэж байгаа галт тэрэг, усан онгоц, ачааны автомашины жолооч нарыг нэвтрүүлнэ.

Албан ёсны ажлаар явж буй төлөөлөгчид, дипломат албаны болон тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх юм байна.