Д.Цогтбаатар: БНСУ сэжигтэй тохиолдол илэрсэн хүнд л шинжилгээ хийнэ гэсэн

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/tsogtbaatar-2020-03-17-151503-712971438.jpeg

Өчигдөр оройн 20:00 цагт Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн гурван иргэний шинжилгээний хариу гарч COVID-19 вирусийн халдвартай болох нь тогтоогдсон.

Дээрх асуудалтай холбогдуулан Улсын онцгой комисс 11:00 цагаас хуралдаж эхэллээ. Халдварын тархалттай холбогдуулан авах арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хуралдаж дууслаа. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар:

"БНСУ-д буй Монгол иргэд хорио цээрийн дэглэмийг дагахгүй цагийн ажил хийж байгааг зогсоох ямар нэгэн арга хэмжээг бид авна гэж байхгүй. Тухайн улс өөрсдөө ямар дүрэм журам хэрэгжүүлж байна тэрийг л тус улсад буй манай иргэд дагана.Хэрвээ үүнтэй холбоотой тодорхой эзэнтэй ямар нэгэн гомдол ирвэл бид зохих арга хэмжээ авна.

Манай иргэд БНСУ-д 160-200 мянган воноор тест хийлгэж байгаа нь үнэн. Бид сая иргэдээ авчрах гэж маш олон удаа холбогдох байгууллагуудад хандан бид авчрах бүх иргэдээ шинжилгээнд хамруулъя гэсэн ч тус улсаас шинж тэмдэг илрээгүй хүн болгонд шинжилгээ хийхгүй. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд л шинжилгээ хийнэ гэсэн" гэв.