БНСУ-д сургууль, цэцэрлэгийн хориог сунгалаа

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/merlin_169559880_92d57b6d-5ede-4346-ba9f-21b618eef55e-mobileMasterAt3x-2020-03-17-164127-423692019.jpeg

Түлхүүр мэдээлэл:

БНСУ-д сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгалаа.

Тус улсад Ковид-19 халдварын тархалт буурах төлөвтэй байна.

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын дэгдэлт намжих төлөв ажиглагдаж буй БНСУ-д сургууль, цэцэрлэгийн хориог дахин хоёр долоо хоногоор сунгалаа. Энэ талаар өнөөдөр Сөүл хотын захиргааны хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж “Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгийн нээлтийг дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл сунгасан” талаарх шийдвэрийг танилцуулсан байна.

Хэдийгээр Өмнөд Солонгос улсад Ковид-19 халдварын тархалт буурах төлөвтэй байгаа ч хэрэв сурагчдын дунд халдвар гарвал цааш маш хурдан тархах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

Дэвсгэр мэдээлэл: Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 84 тохиолдол шинээр бүртгэгдэн, зургаан хүн нас барсан байна.

Эх сурвалж: KBSnews