Д.Нямхүү: Өнөөдөр түргэвчилсэн оношлуураар дахин нэг иргэнд ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Нийгэм
admin
Унших: 1 мин
40
legacy:resources/images/news/nyamhuu-897x570-1-2020-03-18-112909-1796962280.jpeg

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Гуравдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Мөн өчигдөр оройн 19:20 цагт бүртгэгдсэн тохиолдлын хамтаар Монгол Улсад коронавируст халдварын таван тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сая хэвлэлийн хуралд ирэхээс өмнө нэг тохиолдол илэрсэн талаар мэдээлэл авлаа. Энэхүү иргэн нь Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн юм. Түргэвчилсэн оношлуураар илэрсэн. Төв лабораторийн шинжилгээ шинжилгээ гараагүй гэдгийг анхаарах шаардлагатай” гэв.