Америкчуудыг оршуулгын ёслолоо онлайнаар хийхийг уриаллаа

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/FuneralLiveStreamingService-810x500-2020-03-18-175036-573026770.jpeg

АНУ-ын эрүүлийг хамгаалахын байгууллагууд шинэ төрлийн коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд ард иргэдийг оршуулгын ёслолоо онлайнаар буюу “Facebook Live”-аар зохион байгуулахын уриалж байна.

Тус улсын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ нэг дор аль болох олон хүн цугларахгүй байхыг уриалж, хайртай хүмүүстэйгээ цахимаар салах ёс гүйцэтгэх нь эрсдэлээс хамгаална гэжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-аас дээш хүн нэг дор цуглахгүй байхыг зөвлөсөн юм.

Угтаа дээрх уриалга гарахаас өмнө ч АНУ-ын оршуулгын ёслол зохион байгуулагч компаниуд оршуулгын ёслолын шууд дамжуулах үйлчилгээг иргэдэд санал болгодог байсан ч хүмүүс тус үйлчилгээг ойшоодоггүй байжээ.

Эх сурвалж: BBC