Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-03-24-092655-1248098771.jpeg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 24-нд Хөвсгөлийн зүүн хэсэг, Завханы нутаг, Булганы хойд хэсгээр, 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, салхи секундэд18-20 метр хүрч ширүүснэ.Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.