Б.Дэлгэрмаа "Та бидний эвсэл"-ээс УИХ-д нэр дэвшихээр болжээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/EYiYOckUYAARVsO-2020-05-21-195528-89921874.jpeg
legacy:upload/images/ni/2020/05/21/85112011_2498293887094246_6616244175702589440_o-192716-1665623078.jpeg

Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа намын гишүүнчлэлээсээ татгалзан УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт материалаа хүргүүлээд байсан билээ. Тэгвэл тэрээр бие даан нэр дэвшихээ больж "Та бидний Эвсэл"-ээс нэр дэвшихээр болжээ. 

МАХН тэргүүтэй ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл” хуульд заасан хугацаандаа СЕХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийг дөнгөж сая хүргүүлээд байгаа юм. 

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН, ИЗНН, МУНН ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та бидний эвсэл” 2020 оны сонгуульд нэр дэвшсэн 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-д өглөө. Манай нэр дэвшигчид ард иргэдтэйгээ олон жил сараар уулзаж, ойр байсан хүмүүс. Нам намаас шилдэг нэр дэвшигчдийг дэвшүүллээ" гэв.