Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх хүмүүст шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина

Улс төр
admin
Унших: 2 мин 9 сек
130
legacy:resources/images/news/407e0713a9a83304a6fbed35b4f11666-2020-05-22-120801-1488886421.jpeg
legacy:resources/images/news/rsz_407e0713a9a83304a6fbed35b4f11666-2020-06-10-162302-547409294.jpeg

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзлээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

У.БИЛГҮҮН

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Ogo6 жил өмнө

    Buhchuuded stadiond naadmaas 21honogiin umnu tusgai zoriulaltiin torond hiij tusgaarlaj bgaad barilduulah yumuu.

  • З
    Зочин6 жил өмнө

    Наадам хийж байж л дундаас нь мөнгө цавчина шүү дээ

  • 8
    88886 жил өмнө

    Наад шийдвэрээ цуцал. Ганц жил наадахгүй байж болохгүй юу

  • Z
    Zochin6 жил өмнө

    Naadam khen khuseed baigaa yum OBG-Uud uu Boli doo Ard irged ugaasaa ene jil naadakhgui geed tootsood baijiine

  • О
    Ок6 жил өмнө

    Наадмаа боль хэдхэн хүн зугаацуулах ёсгүй ард түмэн ажилгүй орлогогүй байхад COVID-19 өндөр эрсдэлтэй орон гээд байхад

  • Ц
    цэкү6 жил өмнө

    дэлхий 4 жилд удаа болдог олимпоо хойшлуулаад байхад монголчууд бид нэг жил өнжөөд 100 жилээрээ нижгэр наадам хийцгээеээ. мөнгөө үрж наадамлаж баярладагаа нэг жил завсарлачихад нэг их хийморь лундаа муудчихгзй байхаа. наадам хийхгүй гэхээр стресдээд коронодоод байх хүн байхгүй ш тээ...

  • З
    зочин6 жил өмнө

    Цэнгэлдэхийн дугуй хуушуур айраг байхгүй юм бол яах гэж наадахын. .. Наадмаа боль.

  • З
    Зочин6 жил өмнө

    Наадамд зарлагадаж байгаа тэр их мѳнгѳѳраа Амьсгалын аппарат , маск, тусгай хувцас хэрэглэл авдаггүй юм уу? Байр сав бэлэн болгодоггүй юм уу? Та нар баярлаж ард олон халдвар авч ѳвдѳх хэрэг үү?

  • З
    Зочин6 жил өмнө

    Наадамгүйгээр амьдрал зогсчихгээд байгаа юм уу наадмын зардлаас хэдэн мөнгө унагах сонирхол хэнд байна наад хийрхэлээ зогсоо Энхтүвшөөн

  • З
    Зочин6 жил өмнө

    Юун наадам бэ тэгвэл энэ хаасан газруудаа нээж хорио нээрээ цуцал ажилгүй одоо хэцүү бна

  • З
    Зочин6 жил өмнө

    Naahogiin bay naadmaa bolij uz shaldan geden batsaanuud l barildan shdee ymar ch hereggui bohoor yu hiidgii 20zuunaasaa salaach boh bol ymar ch hereggui shaldan mahnuud

  • Z
    zochin6 жил өмнө

    bvvr neg hiih ajilaa olj yadsan yum hiihiin shal hudlaa dundaas n mungu saah ajil ene bol todorhoi shde, yer n naadmaar yadagiin gants jil unjine l bizde

  • З
    Зэдбөө6 жил өмнө

    Ингэж төвөг удаад яах вэ дээ. Бөхчүүд гэхэд 512 хүн ирнэ биз дээ. Хийхгүй л байх хэрэгтэй ш дээ