СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:upload/images/ni/2020/05/26/EY63OtcU0AAo3Hi-161628-403761864.jpeg

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасны дагуу МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзжээ. 

Түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзсэн тул татгалзсан байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь "Та бидний эвсэл"-ээс Баянгол дүүргийн 26-р тойрогт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байсан юм. 

Энэ талаар тус намын гишүүн З.Баянсэлэнгэ "Н.Энхбаяраас бусад дөрвөн хүний баримт бичгийн зөрчлийг арилган СЕХ-нд буцаан хүргүүлсэн. СЕХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд шүүхэд хандана" гэсэн юм.