Хөл хорио тогтоосон үед зохион байгуулсан үдэшлэгт ЗГ-ын Хэвлэлийн албаны дарга оролцох зүй ёсны хэрэг үү?

Social pop
adminУнших: 1 мин 41 сек
140
legacy:resources/images/news/Untitled-1-132922-1945350075_censored (2)-2020-05-28-144348-93248054.jpeg

Коронавируст халдварын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоосон үед олон хүн цуглуулсан үдэшлэг болжээ. Уг үдэшлэгт Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг оролцсон нь баримтаар нотлогдсоныг “Social Pop” буландаа онцолж байна. 

legacy:upload/images/ni/2020/05/28/101135674_602401247149156_89422915614801920_n_censored-144705-41695332.jpeg

ЗГ олон хүн цуглахыг хориглож баар цэнгээний газруудыг хаагаад байсан гэтэл Өчигдөр cielo бааранд шоу болж, ZU баарыг хаасантай адил олон хүн цугласан байна. Тэр дунд Засгийн хэвлэлийн албаны дарга @GanzoTg явж байна. Хэнд үйлчилдэг хориг вэ? Наа худлаа Хориг гэсэн Шоугаа боль‼️ pic.twitter.com/rKmjg3Jsp3

— Идэр (@ider_jack) May 28, 2020

-“CIELO FOOD’N BAR” ОЛОН ХҮН ЦУГЛУУЛСАН ҮДЭШЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ- 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы тушаал, шийдвэрээр баар, цэнгээний газруудыг ажиллахыг тодорхой хугацаагаар хязгаарласан. Гэвч Хан-Уул дүүргийн “Галакси” цамхагт байрлах “Cielo Food’N Bar” гэх ресторан, лоунж үдэшлэг зохион байгуулжээ. 

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед ДЭМБ, ЭМЯ-наас чиглүүлж буй хүн хоорондын дунд 1.5-2 м-ийн зай баримтлах, бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалт зүүх заавар, зөвлөмжийг огоорсон түмэн залуус энэ үдэшлэгт цугларсан нь дараах сторинуудаас харагдаж байна.

-ҮДЭШЛЭГТ ЗАСГИЙН ГАЗРЫН ХМОНХХ-ИЙН ДАРГА Ц.ГАНЗОРИГ ОЧСОН НЬ СТОРИГООР НОТЛОГДОЖ БАЙНА-

Тэд өөрсдийн инстаграм хуудсандаа үдэшлэгийн талаар мэдээлэл оруулахдаа “Стори хийж мангартав аа, зүгээр л урилга шүү” гэх утгатай сториг оруулжээ. Гэвч стори хийж “мангартсан” хүмүүсийн балгаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тус үдэшлэгт очсон нь инстаграм сторид тодорхой харагдаж байна.

Мөн сошиал орчинд “Ерөнхий сайдын зүгээс тавьж буй хориг арга хэмжээг Хэвлэлийн төлөөлөгч нь биелүүлэхгүй байх үед бусад нь биелүүлэх үү” гэх зэргээр олон хүн шүүмжилсээр байна. 

Мөн албан бус эх сурвалжийн мэдээллээр хамгийн багадаа 7000 ам.доллараас үнэлгээ нь өсдөг “Rolex” цагийг Монгол Улсад худалдаалдаг захирал Б.Батчимэгийн төрсөн өдөр тохиож, төрсөн өдөрт нь очсон гэх ч мэдээлэл байна. 

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр тогтоож буй хөл хорионы дэглэмийг мөрдүүлэхээр ажиллаж буй албан тушаалтнууд нь мөрдөхгүй байхад ард түмэн мөрдөх үү гэж хүмүүс шүүмжилсээр байна.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 жил өмнө

    Үнэн үнэн

  • З
    Зочин6 жил өмнө

    Арайчдээ

  • З
    Зочин6 жил өмнө

    Ganzo chi bolio hugshuun

  • З
    Зочин6 жил өмнө

    i k h jiliin cy jymjnjtnujt kkkkk minii k minii iki bh jinju bhu klonhy moo o ohin moo ooo mi

  • М
    Монгол улсын иргэн6 жил өмнө

    Хөл хорио жинхэнээрээ тогтоосон бол энэ 4 жаахан хүүхдүүд хохирох уу. Худлаа хорио тогтоож иргэдийн мэдээллийг хаах санаатай арга юм. Сонгуульд л зориулж мэдээллийгхаах зорилготой юм байна. Одоо л ард иргэд энэ хорионы цаад учрыг ойлгож байна. МАН ч ёстой ялзарсан хүмүүс юмаа.

  • Z
    zochin6 жил өмнө

    ugaasaa dotoroo aldaagui baij ingej tuilshrah hereg bnu uchnuun hvnii aj amidral svirlee shd hvrelsuh tegj bgaad hudlaa gar bna shd ediin zasgaa ergtend oruulj biznes erhlegchide bodmoor yum

  • W
    Whaha6 жил өмнө

    Hamgin gol n chmas mungutei chmg bvtneer chn booloo bolgoh munguteishde yahu

  • H
    Haha6 жил өмнө

    Chi zail jalga mn

  • З
    Зочин6 жил өмнө

    Хөл хорио гэх нэрийдлээр бусад хүний амьдрах эрхэд хязгаарлалт тавьж. Эрхтэй дархтай хүмүүст үйлчлэхгүй баар диско ажиллуулж ресторан нэрийдлээр баар архи пиво худалдаалж ихээхэн ашиг олж, амралтын газар нэртэй нь караоке цагийн 15,000 гэж ажлуулж. Бусад хөл хорооны бүх салбар амьдралаа залгуулах мөнгөгүй. Ажилдаг хүмүүс нь ажилгүйдлийн тоонд нэмэгдэж амьдрах амь зуух чадваргүй ядуурч байгааг ойлгодог ч болоосойдоо энэ ард түмэн бас эрх баригчид. Хаа хаа бүгдийг хөл хорио тогтоох хэрэгтэй гэж орлихоосоо өмнө өөрсдөө ингээд ажилгүй болвол мөнгөгүй байвал яаж амьдрах вэ гээд нэг бодоод үзээрэй.

  • L
    Lalriiin niigmiin hohirogch6 жил өмнө

    Shuud ajlasn halj oroltsson buh hunuust zorchliin tuhai huuliar arga hemjee aw muusain lalruud

  • З
    Зочин6 жил өмнө

    Yooy sawaahiimaa hhaha

  • З
    Зочин6 жил өмнө

    Ugasa dotroo taraagui bhd ulsdaa hul horiogoo tsutslqach

  • З
    Зочин6 жил өмнө

    Улс төрчид дагаж далдганасан хэдэн мангар бацаанууд байна2. Зүгээр л пивор толгойтнууд.

  • Ө
    Өстөн6 жил өмнө

    Тэр цаана Амундра шааж байна уу? гүй юу? Хаана шоу цэнгээн хүүхэн янхан тэнд Амундра шааж байх юмаа. ХХА