Д.Хаянхярваа: Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд, нөгөөх нь сонгуульд

Улс төр
admin
Унших: 1 мин 29 сек
100
legacy:resources/images/news/15128879_1225427930883911_8687388408819718519_o-2020-05-28-170312-345138476.jpeg

Яллагдагч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болж, анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан байна. 

Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсандаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Иргэд хүчтэй!!!" гэжээ.

Үүнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хариу болгон "Монголын шүүх арай л байна даа. Хэлэх үг алга. Нэр дэвших эрхээ авсан хүн шүү дээ. Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд нөгөөх нь сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байдаг. Шүүх хэний захиалгаар яваад байна аа. Шоронд байхад нь ард түмэн сонгоно доо" гэж бичсэн байна. 

Жиргээ бүрэн эхээрээ:

legacy:upload/images/ni/2020/05/28/Twitter Publish 5-28-2020 4-55-32 PM-170129-1678440776.png

Монголын шүүх арай л байна даа. Хэлэх үг алга. Нэр дэвших эрхээ авсан хүн шүү дээ. Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд нөгөөх нь сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байдаг. Шүүх хэний захиалгаар яваад байна аа. Шоронд байхад нь ард түмэн сонгоно доо .

— Д.Хаянхярваа (@Khayankhyarvaa) May 28, 2020

Мөн Н.Номтойбаяр тавдугаар сарын 4-ний өдөр C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ асуудлын талаар баримттай ярьж байсныг уншигч танд хүргэж байна. 

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2020/05/31

    Хаянхярвааг бас хорих хэрэгтэй.

  • И
    Иргэн2020/05/29

    Хамгийн гол нь ямар үндэслэлээр хорьж байгаа нь чухал. Хаянхярваагийн ярьж байгаачлан тэр шийдвэрийг үндэслэж хорьж байгаа бол Монголын шүүх засаглал үнэхээр гудамжинд гарсан бна. Өөр асуудлаар байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л МАН, АН гэсэн энэ хоёр нам Монгол улсыг самраад дууслаа даа. Ард нь яалт ч үгүй л энэ хоёр намын хамаарал бүхий маш том эрх мэдэл, ашиг сонирхол бүхий ХХБ, MCS-ийг тойрсон том МАФИ байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тэр Мафи нь харин "МАНАН" уу аль эсвэл өөр "МАНАН" нэрээр халхавчилсан өөр түм бүлэг үү. Монголчууд энэ Мафи-с яаж салах вэ. Салах хамгийн зөв арга бол ердөө л СОНГУУЛЬ. ИРГЭН БҮР СОНГУУЛЬДАА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОЖ, САНАЛАА ХЭНД ӨГӨХ ВЭ ГЭДЭГТЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХ. ӨМНӨ НЬ СОНГОГДОЖ БАЙСАН, СОНГОГДСОН ҮЕДЭЭ ЮУГ Ч ӨӨРЧЛӨӨГҮЙ, ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ НЬ ХАРАГДСАН ДЭЭРХИ 2 НАМЫН УЛИГ ДОМОГ БОЛСОН ЭРХМҮҮДЭЭС САЛАХ ЦАГ БОЛЖ.

  • З
    Зочин2020/05/28

    Хаянхярваа та шуухийн гаргасан шийдвэрийг сайн унш даа. Иргэн Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримтаар хорьсон байна шуу.

  • З
    Зочин2020/05/28

    энэ хууль угаасаа бүүр худал хуурмаг болоод дууслааа

  • N
    nymdorj2020/05/28

    huulindaaa zahiragddaggui uls oron manaid l bna

  • Z
    zochin2020/05/28

    nogoo hvn bvr tegsh erhtei geed hutsaad bdg huuli cn tgd odoo haana bn

  • З
    Зочин2020/05/28

    Huuli ch guuli boljdee

  • З
    Зочин2020/05/28

    Хоёуланг нь хорих хэрэгтэй ш д. Яг адилхан хулгай хийсэн бол яагаад нэг нь сонгуульд нөгөөх нь шоронд явж бдийн! Шударга Хүкээ шударга ёс где?

  • З
    Зочин2020/05/28

    txx. shuukhd itgehed hetsuu l boljde

  • H
    hulan2020/05/28

    vnen shvv Nomtoibayr gishvvnigl songn