UBn style: Н.Номтойбаярын "но"-той баривчилгаа

Улс төр
UBn teamУнших: 1 мин 47 сек
310
legacy:resources/images/news/83484912_164590578287018_2851563138686386176_n-2020-07-03-101139-1483294287.png

Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өнгөрсөн пүрэв гаригт “мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорьсон билээ.

Түүнийг баривчилсны дараа өмгөөлөгч Н.Мандах “Прокуроруудаас Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорих тухай мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн гэсэн. Тэр баримтыг бидэнд үзүүлсэнгүй. Хэрэгт хавсаргасан эсэхийг ч мэдэхгүй байна. Шүүх зөвхөн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж тайлбарласан. Энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудал. Учир нь Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвших үнэмлэхээ авахаар СЕХ-ны тогтоол гарсан. Хэрвээ тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Шүүх үүнийг мэдсээр байж таслан сэргийлэх арга хэмжээ явууллаа" хэмээн мэдэгдсэн юм.

Н.Номтойбаяр өөрийг нь буруутгаж буй үндэслэлүүд хууль зөрчсөн хэмээгээд улстөрийн зорилгоор яллах гэж оролдож байна гэж мэдээлэхдээ дараах 3 үндэслэлийг хэлж байгаа юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Энэ бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна.

Мөн төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан.

Намайг буруутгахад ашиглаж буй шийдвэрийг одоогийн сайд юуг нь ч өөрчлөөгүй шинээр хийсэн байна лээ. Зөвхөн он сар, гарын үсэг нь л өөр.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Монголын шүүх арай л байна даа. Хэлэх үг алга. Нэр дэвших эрхээ авсан хүн шүү дээ. Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд нөгөөх нь сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байдаг. Шүүх хэний захиалгаар яваад байна аа. Шоронд байхад нь ард түмэн сонгоно доо” хэмээн жиргэж байсан.

Сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр 17:30 цагаас өмнө үнэмлэхээ гардаж авах ёстой. Хэрвээ өнөөдөр Н.Номтойбаярыг суллахгүй бол сонгуульд өрсөлдөх боломжгүй болох юм.

2020 оны 1 дүгээр сараас дуулиан тарьж эхэлсэн Н.Номтойбаярын "но"-той баривчилгааны тухай календарьчилсан хураангуй "UBN style"-ийг хүлээн авна уу. 

tenx-hd
Хуваалцах:310

СЭТГЭГДЭЛ (31)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Олигтой хуулиа мэддэг өмгөөлөгч хамгаалагч олдохоо байсын бх даа... үнэхээо л буруугүй бол орилж чарлаж байгаад гаргамаар юм!?? Гэр бүлээс нь өөр олигтой дуугарч байгаа хүн алга!!! Буруутай юм биш үү!!!???

  • З
    Зочин

    Энд сэтгэгдэл бичсэн хумуус зугээр л хөлсний бичээч нар бноо.

  • М
    Мөнх

    Ман дахин ялвал ахиад сонгууль болохгүй байхшүү

  • Д
    Дэмжигч

    Шударгаар өрсөлдмөөр юмаа, хуулийн заалтыг хүртэл зөрчиж баривчилдаг... Яг юу болоод байна...

  • D
    Dulguun

    sullaa

  • З
    Зочин

    Baga yastnuudiin temtsel.

  • З
    Зочин

    nomtoi bayriig sullaaa

  • Г
    Ганбат Төмөрдаш

    #Freenomt

  • A
    Anu

    #Freenomt

  • O
    oyu

    нэгэн ээлжит бохир тактик хэрэгжүүлэх гэж байна. Тэр нь СЕХ-ноос Н.Номтойбаярыг өнөөдөр заавал өөрийн биеэр ирж сонгуульд оролцох батламжаа ав хэмээсэн бололтой. Цагдан хоригдож байгаа хүн СЕХ-нд очиж бие даан нэр дэвшигчийн батламжаа авч чадахгүй учир "өөрийн биеэр ирээгүй" гэх шалтгаанаар Н.Номтойбаярыг сонгуульд оролцуулахгүй байх тохироо хийв үү?

  • D
    Dorjdemberel

    Nomtoibayr gdg hunig muulah mer ser humus baihad saishaah humuus ch bas baidag hiij buteesen zuils olontoi hodolmorch hun shude

  • И
    иргэн

    Номтойбаяр гэгч энэ Хүн мөн олон олон Амины хэрэг, Зодоон цохионд Нэр холбогдлоо доо, Уг нь өндөр Хөгжилтөй Соёлт ертөнцөд бол энэ Хүн юун Сонгуульд Нэр дэвших аль хэдийн Шоронд байх шүү дээ,

  • Z
    zul

    horichoood uriiin biyeer irj unemleehee avch geh shig arai2 mongold unuudur hun uneneer yvahaar iimel ym bolj bna shdee

  • S
    sergelen

    Дээрээс дарж дарлаж байгаагын томоохон илрэл гэдэг чинь энэ бус уу түүхэндээ ч болж байгаагүй нэр дэвших эрх нь нээгдсэн нэр дэвшигчээ хорино гэдэг шудрагаар өрсөлдөж чадахгүй хулчигар айж эмээж байгаагаа тод томруунаар харуулж байгаагын шинж залуу хүний цог золбоог мэдрүүлээд дэвшээд гараад ирээрэй

  • И
    Иргэн

    Хэнээс ч айж эмээхгүй хэлэх үгээ хэлчихдэг болохоор дарамталж дарлах гээд бүр хийгээгүй хэргийг хийсэн болгож гүтгэж бна.

  • З
    Зочин

    сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж байхгүй шүү. Ард иргэд бид сонгох сонгогдох эрхтэй

  • И
    Иргэн

    Яачихсан төр, яачихсан шүүх засаглал, яачихсан сонгуулийн ерөнхий хороо вэ. Энэ юу болж байнаа

  • S
    sergelen

    Дээрээс дарж дарлаж байгаагын томоохон илрэл гэдэг чинь энэ бус уу түүхэндээ ч болж байгаагүй нэр дэвших эрх нь нээгдсэн нэр дэвшигчээ хорино гэдэг шудрагаар өрсөлдөж чадахгүй хулчигар айж эмээж байгаагаа тод томруунаар харуулж байгаагын шинж залуу хүний цог золбоог мэдрүүлээд дэвшээд гараад ирээрэй

  • З
    Зочин

    Залуу хүмүүсийг мохоох гэсэн увайгүй арга байна дөө

  • N
    Naranzuun

    Uneheer todorhoi bn hangalttai gutgejeee tststs

  • B
    BAT

    Hen ch harsan oilgohoor video bn.Huuliin omno bvgd tegsh erhtei bmar bn.Nomtoibayriig odoo sulla!!!

  • Z
    zochin

    hun gutgehee boliochee

  • Б
    Б.Сүхбат

    МАНАН-ынхан өөрт нь иймэрхүү хэрэг үүсгэж хорино гэдгийг мэдэж л байждээ. Уг энэ хүн чинь хаа очиж 76-аас хамгийн шударга хэлэх гэснээ хэлчихдэг хүн юмсан.

  • E
    enkh

    Yrij helj baigaa ni unheer unen shuu, unen helsen hund uher hurtel ushuutei gj, urdaas ni dugarsan bolgoniig horihiin bhdaa Khurelsukh Nyamdorj metiin uwguchuul #FreeNOMT

  • Ч
    ЧИМЭД

    Монголын хуулийг хэн дуртай нь өөрчилдөг болоо юу ?

  • T
    Tuya

    mongolchuud hze uneniig yalgaj surnadaa yum hiideg zaluuchuuda ingd gutgeed tornii tsaana hiigd bulaad bha bolichihdoggui l yum bhda hangalttai l mungu idleshde gahainuud ysn ch hanj tsaddagui yum

  • З
    Зочин

    461 der huuli busar horichod ingej bolkue henich zahialga bsan demjih humus ni demjih estoi demjigdeh erhee edleh estoi shuu dee

  • Т
    туул

    Тов тодорхой бичлэг өолжжээ энэ. Ойлгомжтой

  • З
    зочин

    Монголын төр бүр сөнөсөн бөөндөө нийлж байгаад нэгэнрүүгээ дайрдаг мөн ч их өрөвдөлтэйяа

  • Z
    Zochin

    Tststs yaana ysto ulaan tsaim yuma hairan zaluug ingej gutgehee boliosoi zavaarsan buzaruud

  • D
    Dorj

    Ee harlaa boliochdee