Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Энхбаяр: СЕХ "Та бидний эвсэл"-ээс хоёр нэр дэвшигчийг бүртгэсэнгүй, тиймээс шүүхэд хандсан
10

Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна.
Энэ үеэр "Та бидний эвсэл"-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр " Сонгуулийн ерөнхий хороо "Та бидний эвсэл"-ээс 76 нэр дэвшигчийн хоёр нэр дэвшигчийг нь бүртгэсэнгүй. СЕХ МАН-д үйлчилдэг. Ийм хууль бус зүйл болж байна. Тиймээс бид шүүхэд хандсан. Зургадугаар сарын 4-ний өдөр захиргааны давж заалдах шүүх хурал болно. Шүүхээр сонгох, сонгогдох эрхээ нээлгэнэ. Одоо шүүх хэр шударга байхыг харъя" гэв.



