Э.Бат-Үүл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг халз мэтгэлцээнд дуудав

Улс төр
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/BeFunky-collage (5)-2020-06-07-110720-1145801401.jpeg

УИХ-ын сонгуулийн 18 дугаар  тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж буй Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүнтэй хамт нэг баг болон тус тойрогт өрсөлдөж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг халз мэтгэлцээнд дууджээ.

Тэрбээр энэ тухайгаа Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэд, сонгогчидтой уулзах үеэр мэдэгдсэн байна. 
 
Халз мэтгэлцээнийг АН болон МАН-аас 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх зорилго дор хийхийг онцолсон аж. Гэвч Хэнтий аймагт МАН-аас өрсөлдөж байгаа нэр дэвшигчид одоогоор хариу ирүүлээгүй байгаа юм.