С.Баяр: Хууль ёс дэндүү завхарч байна

Улс төр
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/с.ба-2020-06-12-171524-1219424119.jpeg

Монгол улсын Ерөнхий сайд асан, МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. Тэгвэл энэ асуудлаар МУ-ын Ерөнхий сайд асан С.Баяр "УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ байгаа, мөн СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан хүнийг ийнхүү цагдан хорих нь хууль бус" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өөрийн твиттер хуудастаа ийн жиргэсэн байна.

legacy:upload/images/ni/2020/06/12/103462187_1992308830900529_4068622923680127735_n-171127-369497968.jpeg

МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй бөгөөд зургадугаар сарын 9-ны өдөр шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэснийг мөрдөөгүй хэмээн цагдан хорьсон юм.