Н.Энхбаярын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болно

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (17)-2020-06-15-091249-1523426083.jpeg

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. 

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдөр болж өндөрлөсөн.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах, ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг явуулж, урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр буюу  зургаадугаар сарын 15-ны өдрийн 09 цагт товлосон байна.