Э.Бат-Үүл: Хоолны газрын бичлэгийг цагдаа хууль бусаар авч МАН-д өгсөн

Social pop
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/104117039_280745006614064_8810408326124378386_n-2020-06-17-110533-2093740272.jpeg

Өчигдөр цахим орчинд Хэнтий аймгаас нэр дэвшигч Э.Бат-Үүл болон Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир нарын зургадугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт уулзаж буй бичлэг цацагдсан билээ. 

Тэгвэл энэ талаар Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудаснаа дараах тайлбарыг бичжээ. 

"Нямтайшир хоёр эгчийгээ оршуулсан газрыг эргэж яваад Цэнхэрмандал сумын Цолмон хоолны газар надтай таарсан. Цагдаа хоолны газрын бичлэгийг хууль бусаар хураан авч МАН-д өгсөн байгаа юм даа. Монголын цагдааг МАН-ын цагдаа болгосон хариуцлагыг нэхнэ ээ. Тайшир бид хоёр нэг байрных” гэв. 

legacy:upload/images/ni/2020/06/17/102466134_305202007301996_5663288036865933363_n-110613-1236517822.jpeg