УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/2020_songuuli_sambar-141333-464986139-2020-06-22-103222-280213711.jpeg

УИХ-ын  сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа сонгуулийн тухай хуульд заасны дагуу даваа гарагийн буюу зургаадугаар сарын 22-ны өдрийн 00.00 цагт дуусна. 

УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвслээс 485 иргэн нэр дэвшсэн бол 137 иргэн бие даан нэр дэвшээд буй юм. Нэр дэвшигчид үнэмлэх авсан өдрөөсөө буюу энэ сарын 2-ноос сурталчилгаагаа эхлүүлсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.1-т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” хэмээн заасан.

Тиймээс нэр дэвшигчид өнөөдөр 23.59 цагаас хойш ухуулах хуудас, сонин, сэтгүүл тараахаа зогсоож, сурталчилгааны самбараа буулган СЕХ болон ХХЗХ-нд бүртгүүлсэн албан ёсны цахим хуудсаа хаах ёстой юм.

Ташрамд,  сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 1276 гаруй гомдол, дуудлага мэдээлэл ирсэн байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шалгалт явуулахад гарал үүсэл нь тодорхойгүй 250 гаруй сая төгрөг хураан авчээ.