Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СБД-т Д.Цогтбаатар 2 дахь, Ц.Мөнх-Оргил 5 дахь удаа сонгогдож байгаа бол Ц.Мөнхцэцэг анх удаа сонгогдлоо
00

УИХ-ын 2020 оны найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт дуусч сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. СЕХ-ны 23.40 цагийн урьдчилсан мэдээгээр Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт МАН-ын нэр дэвшигчид илт давуу санал авлаа.
Нэр дэвшигч Д.Цогтбаатар 25333, Ц.Мөнх-Оргил 23637, Ц.Мөнхцэцэг 20584 санал авч УИХ-ын гишүүн болох болзол хангалаа.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр дахь удаагаа, Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил тав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа бол Ц.Мөнхцэцэг анх удаагаа сонгогдож байгаа юм.


.webp)
