Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5-2020-06-25-005459-461809556.jpeg

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны зургадугаар сарын 25-ны 00:00 цагийн урьдчилсан мэдээгээр Говь-Алтай аймгийн 5-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар ялалт байгууллаа. 

УИХ-ын 5-р тойргийн 87 хэсэг саналаа ирүүлэхээс 84 хэсэг нь санал хураалтын дүнгээ СЕХ-д ирүүлжээ. 

Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Б.Энх-Амгалан 14481, Ш.Раднаасэд 13904 санал авчээ. Харин АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар 12337 санал авч гуравдугаарт,  АН-аас нэр дэвшигч О.Батханд 10276 санал авч дөрөвдүгээрт жагслаа.