Чингэлтэй дүүрэгт Шинэ сонголт хийгдсэнгүй

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/BeFunky-collage (5)-2020-06-25-010643-726059704.jpeg

УИХ-ын 2020 оны найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт дуусч сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. СЕХ-ны 23.40 цагийн урьдчилсан мэдээгээр Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт МАН-ын нэр дэвшигчид илт давуу санал авч ялалт байгууллаа. 

Нэр дэвшигч Т.Аюурсайхан 33356, М.Оюунчимэг 27339, Ж.Сүхбаатар 23365 санал авч УИХ-ын гишүүн болох боломжтой боллоо. 

Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бол Ж.Сүхбаатар 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.