СОНГУУЛЬ 2020: Хэнтий аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх БАГААРАА ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Улс төр
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/8780512e36dbb0a791b9d57417e8ad54-2020-06-25-010703-1066953673.jpeg

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны зургадугаар сарын 25-ны 00:00 цагийн урьдчилсан мэдээгээр Хэнтий аймгийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар багаараа ялалт байгууллаа. 

УИХ-ын 18-р тойргийн 89 хэсэг саналаа ирүүлэхээс 80 хэсэг нь санал хураалтын дүнгээ СЕХ-д ирүүлжээ. 

Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 23,423, Л.Оюун-Эрдэнэ 23,216, Б.Бат-Эрдэнэ 19,225 санал авчээ. Харин АН-аас нэр дэвшигч, аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар 11,363 санал авч дөрөвдүгээрт,  АН-аас нэр дэвшигч Т.Пүрэвхатан 9,223 санал авч дөрөвдүгээрт жагслаа. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn