Дундговь, Говьсүмбэр аймагт С.Батболд, Г.Мөнхцэцэг нар саналын тоогоор илүүрхэв

Улс төр
admin
Унших: 1 мин
30
legacy:resources/images/news/82291318_3009722635731206_7837072029541990400_o-2020-06-25-011656-498045902.jpeg

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны зургадугаар сарын 25-ны 00:00 цагийн урьдчилсан мэдээгээр Дундговь, Говьсүмбэр аймгийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нар ялалт байгууллаа. 

УИХ-ын 6-р тойргийн 55 хэсэг 100 хувь дүнгээ СЕХ-д ирүүлжээ. 

Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч С.Батболд 14,091, Г.Мөнхцэцэг 10,175 санал авчээ. Харин АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү 9,190 санал авч гуравдугаарт,  АН-аас нэр дэвшигч Л.Одсэр 7,402 санал авч дөрөвдүгээрт жагслаа.