Өмнөговиос Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар сонгогдож, Х.Мандахбаяр ялагдлаа

Улс төр
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/0254-2020-06-25-011757-1315387808.jpeg

11-р тойрог буюу Өмнөговь аймгийн 2 мандаттай тойрогт урьдчилсан дүнгээр МАН болон АН ялалтыг тэнцүү хуваалаа. Өөрөөр хэлбэл, МАН-аас тус тойрогт Н.Наранбаатар 14,530 санал авсан бол АН-аас нэр дэвшсэн Д.Бат-Эрдэнэ 13,407 санал буюу олонхийн саналыг тус тус авч, ялалт байгуулсан юм.

Харин МАН-аас нэр дэвшсэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр саналын тоогоор гуравдугаарт бичигдсэн ч, тус тойрог 2 мандаттай тул УИХ-ын гишүүний болзол хангаж чадсангүй.

2020 оны Сонгуулийн албан ёсны дүнг маргааш СЕХ-ноос нэгдсэн байдлаар зарлах юм.