СОНГУУЛЬ2020: Дорнод аймагт Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн нар ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/101321005_168287811387404_2046191547313029120_o-2020-06-25-012434-1268324558.jpeg

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны зургадугаар сарын 25-ны 00:00 цагийн урьдчилсан мэдээгээр Дорнод аймгийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн нар ялалт байгууллаа. 

УИХ-ын 7-р тойргийн 72 хэсэг саналаа ирүүлэхээс 71 хэсэг нь санал хураалтын дүнгээ СЕХ-д ирүүлжээ. 

Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун 16,677, Ц.Сэргэлэн 15,737 санал авчээ. Харин АН-аас нэр дэвшигч Ж.Энхболд 9,755 санал авч гуравдугаарт,  АН-аас нэр дэвшигч П.Батчимэг 9,378 санал авч дөрөвдүгээрт жагслаа.