Дорноговь аймагт Монгол Ардын Нам саналын тоогоор тэргүүллээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/35713341c7bea40f2f592f400ad4e12f7087dd05-2020-06-25-013422-612660435.jpeg

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны зургадугаар сарын 25-ны 00:00 цагийн урьдчилсан мэдээгээр Дорноговь аймгийн 8-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар ялалт байгууллаа. 

УИХ-ын 8-р тойргийн 59 хэсэг саналаа ирүүлэхээс 58 хэсэг нь санал хураалтын дүнгээ СЕХ-д ирүүлжээ. 

Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан 21,070, Т.Энхтүвшин 17,286 санал авчээ. Харин АН-аас нэр дэвшигч Ц.Жадамбаа 5,843 санал авч гуравдугаарт,  АН-аас нэр дэвшигч Д.Алтангэрэл 5,771 санал авч дөрөвдүгээрт жагслаа.