Сүхбаатар Ардчилсан намын бүрэн ялалт байгуулсан ганц аймаг боллоо

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/01BeFunky-collage-2020-06-25-013713-187011656.jpeg

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүн гараад байна. Энэ удаагийн сонгуульд ирцээрээ нилээд дээгүүр байсан Сүхбаатар аймгийн 2 мандатад хоёуланд нь Ардчилсан нам гарсан нь улсдаа ганц тохиодол болоод байна. Учир нь МАН үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа үед Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшсэн Ж.Батсуурь, Н.Ганибал нар олонхийн санал авч сонгогдлоо.

Тодруулбал, Жамбын Батсуурь 15,564 санал авсан бол, Н.Ганибал 13,743 санал авсан нь газрын зураг дээр тэр чигтээ цэнхрээр (АН-ын өнгө) тэмдэглэгдсэн ганц аймаг болсон юм.

2020 оны Сонгуулийн албан ёсны дүнг маргааш СЕХ-ноос нэгдсэн байдлаар зарлах юм.