Завхан нутгийн сонгогчид ШИНЭ СОНГОЛТ ХИЙЖ, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар ИЛҮҮРХЛЭЭ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/завхан11-1-2020-06-25-014233-434318216.jpeg

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны зургадугаар сарын 25-ны 00:00 цагийн урьдчилсан мэдээгээр Завхан аймгийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигч улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан нар саналын тоогоор илүүрхэж, ялалт байгууллаа. 

УИХ-ын 8-р тойргийн 111 хэсэг саналаа ирүүлэхээс 108 хэсэг нь санал хураалтын дүнгээ СЕХ-д ирүүлжээ. 

Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг 18,132, Б.Баярсайхан 13,861 санал авчээ. Харин АН-аас нэр дэвшигч З.Нарантуяа 13,056 санал авч гуравдугаарт,  АН-аас нэр дэвшигч Д.Батсайхан 12,164 санал авч дөрөвдүгээрт жагслаа.