Сэлэнгэ аймгаас Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нар ялалт байгууллаа

Улс төр
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/pjimage (1)-2020-06-25-023206-1850618180.jpeg

2020 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарч байна. УИХ-ын 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат 22,620, Ч.Ундрам 22331, МАН-аас нэр дэвшигч Д.Өнөрболор 19,190 саналаар тус тус тэргүүллээ.

С.Баярцогтын хувьд 14,501 саналаар дөрөвдүгээрт бичигдлээ.Тэрбээр өдгөө 461-р ангид хоригдож байгаа зургаан нэр дэвшигчдийн нэг билээ. Тус аймагт нэр дэвшигчид гурван мандатын төлөө өрсөлдсөн юм.