Хамгийн баян дэвшигчид сэтгүүлч бүсгүйн нийт саналыг ч давсангүй

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unбөйыбөйыnamed-2020-06-25-023431-10517346.jpeg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд 5 мандаттай, хоёр тойрогтой байсан. Бага мандаттай буюу 27 дугаар тойрогт МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ийгл телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа нар нийт 57829 санал цуглуулжээ. Энэ нь нийт сонгогчдын 68.4 хувьтай тэнцэж байгаа билээ.

Тэдэнтэй өрсөлдсөн “Та бидний эвсэл”-ийн Б.Тулга 12.1 мянган санал авч удаалсан. Харин Ардчилсан намаас дэвшсэн “Хамгийн баян” хүнээр цоллогдож байсан Б.Пунсалмаа, Д.Кёкүшюзан Батбаяр нар 4, 5 дугаарт жагссан юм. АН-ын хоёр дэвшигчийн санал нийлбэрээрээ Б.Жаргалмаагийн дангаараа авсан саналын 70 хувьд хүрээгүй юм.

Ямартай ч гудамж болгоны эхэнд худаг байгуулагдахгүй нь ээ.