Гурван Бат-Эрдэнэ, Хоёр Энх-Амгалан, Хоёр Мөнхцэцэг, Хоёр Ганбаатар сонгогдлоо

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/яг сүүлийнххх-2020-06-25-154307-1838925547.jpeg

2020 оны УИХ-ын сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан. Энэ дүнгээр МАН 62, АН 11, Бие даагч нэг, Та бидний эвсэл нэг, Зөв ХҮН Электорат эвслээс нэг нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох болзлоо хангаад байна. Тэгвэл энэ УИХ-д  дараах ижил нэртнүүд сонгогджээ. 

2020 оны найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд гурван Бат-Эрдэнэ, хоёр Энх-Амгалан, хоёр Мөнхцэцэг сонгогдлоо.

Тодруулбал, Булган аймгаас  Ж.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгаас Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгаас Д.Бат-Эрдэнэ нар сонгогдлоо. 

Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсөл аймгаасаа дахин сонгогдсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргоо сольж, Говь-Алтай аймгаас сонгогдсон юм.

Түүнчлэн Баянгол дүүргээс Ж.Ганбаатар сонгогдсон бол Орхон аймгаас "Та бидний эвсэл"-ээс С.Ганбаатар сонгогджээ. 

Харин эмэгтэй нэр дэвшигчдээс Г.Мөнхцэцэг Дундговь, Говьсүмбэр аймгаас дахин сонгогдсон бол  улс төр судлаач Ц.Мөнхцэцэг УИХ-д анх удаа нэр дэвшиж Сүхбаатар дүүргээс сонгогдоод байна.