Дархан-Уул аймгийн 19-р тойрогт хяналтын тооллогыг зохион байгуулж байна

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/009A9742-2020-06-28-100200-1312166451.jpeg

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ны болж өнгөрсөн.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.

Иймд сонгогчдын саналын хуудсыг дахин нягтлах хяналтын тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Хяналтын тооллого өнөөдөр Дархан-Уул аймгийн 19-р тойрогт үргэлжилж байна. Хяналтын буюу гар тооллогод цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг оролцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: