Н.Энхбаяр: Би дахин ямар ч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ МЭДЭГДЭЖ БАЙНА

Улс төр
admin
Унших: 1 мин
60
legacy:resources/images/news/BAYA6712-2020-06-28-163103-1449107334.jpeg

УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл, бие даагчид хяналтын буюу гар тооллоготой холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр дахин ямар ч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр энэ талаар "Сошиалаар зарим нэг хүмүүс, онцолбол МАН-ын талд ажиллаж буй троллууд, МАН-ын даалгавраар ажиллаж байгаа хүмүүс "Ялагдлаа хүлээж сур" гэх мэтээр шударга шаардлагыг няцаахыг оролдож байна. 

Би сонгуульд нэр дэвшээгүй учраас ялагдаагүй. Ахин ямар ч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ амлаж байна. Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм байна. Би ч өөрөө ийм булхайтай сонгуульд оролцохгүй гэдгээ хэлмээр байна. 

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрх, ардчилсан суурь зарчмыг хамгаалахын төлөө та бүхэнтэй хамтран шударга сонгуулийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна" гэв. 

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2020/06/29

    Namaa tatan buulgaval zugeer dee. Gants bayan hulgaichiin hoshog dolooson piz nuud

  • З
    Зо чин2020/06/29

    Зөв сонголт. Харин өширхөх үйл ажиллагаа явуулахгүй бол бүр зөв

  • З
    Зочин2020/06/29

    Сонгууль шударга болох нь ард түмэн сэргэг болсноор ухаажиж мэдрэмжтэй байхад ирнэ Ухаалаг хүн муу үг хэлэхгүй тэр үед оршихуй урилга таньд ирэг

  • Ч
    чимэддорж2020/06/29

    Н.Энхбаяраас МАН АН үнэхээр айжээ. Сонгуульд өрсөлдвөл гараад ирэх шанс байгаа гэж оношлоод татгалзах бүхий аргаа хэрэглэв. Энэ асуудал эргэж нэг шүүгдэх учиртай Тэр үедхүн хэлмэгдүүлсэн хэргээр 461-д очих нэлээд хэдэн хүн гарна төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйлд хамаарна.Элбэгдорж Нямдорж хоёрын нөлөөлөл алга болж байхад мань нөхөр мэдэгдэл хийчихлээ Алдсан ч байж магадгүй

  • З
    Зочин2020/06/29

    Өрсөлдөөд ч гарахгүй хөгшин шар минь чамаар яадгийн

  • З
    Зочин2020/06/28

    Teren deer bk