Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өнөөдөр намын бүлэг, байнгын хороодыг байгуулж, УИХ-ын дэд даргаа сонгоно
00

Өчигдөр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж гишүүд тангарагаа өргөсөн. Тус хуралдаанаар УИХ-ын даргаа сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр 15.00 цагаас чуулган хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох тухай;
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай;
Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай.



