ЧУУЛГАН: УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан болов.
Уг хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг МАН-аас, УИХ-ын гишүүн С.Одонтуяаг АН-аас нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ЫН ДЭД ДАРГА ТӨМӨРБААТАРЫН АЮУРСАЙХАНЫ НАМТАР:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
ШАГНАЛ
2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2015 онд Онцгой байдлын төлөө медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Турк, Япон
УИХ-ЫН ДЭД ДАРГА САЛДАНГИЙН ОДОНТУЯАГИЙН НАМТАР:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр
1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр
1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн
1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал
2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн
2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
ШАГНАЛ
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
Сангийн яамны тэргүүний ажилтан
ХАХНХ-ын тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ
Англи, Орос



