Facebook Messenger-ээ хэрхэн кодтой болгох вэ?

Social pop
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1_CSMI63xPOH5DiHpXy_VHvg-2020-07-23-105908-936516296.png

Өөрийн тань хувийн мэдээллүүдийг хэн нэгэн нь унших таатай байхгүй нь ойлгомжтой. Тэгвэл та Facebook Messenger рүү орохдоо өөрийн хурууны хээ(Touch ID) болон царайгаа (Face ID) уншуулан тус апплиейшнийг түгжих боломжтой болжээ.

legacy:upload/images/ni/2020/07/23/image0 (2)-105741-1243907077.jpeg

Түгжих заавар: Та өөрийн утасны Messenger чат руу орон “Privacy” хэсэг дахь “App lock” гэсэн цэс рүү орон чатаа түгжих юм. Мөн та тухайн аппликейшн түгжигдэх хугацааг өөрөө сонгох боломжтой юм. Энэ нь Messenger-ээс гарсны дараа, 1 минутын дараа, 15 минутын дараа, 1 цагийн дараа гэсэн сонголтуудтай ажээ.

legacy:upload/images/ni/2020/07/23/image1 (3)-105731-227634905.jpeg

Хэрвээ таны утсанд тус үйлдэл нэмэгдээгүй бол апп тань шинэчлэгдсэн эсэхийг шалгана уу. Мөн одоогийн байдлаар зөвхөн “iOS” үйлдлийн системд нэмэгдсэн ба дараагийн хэдэн сарын дотор “Android” үйлдлийн системд нэмэгдэнэ хэмээн Facebook мэдээлжээ.