УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын ажлыг БОГИНО ХУГАЦААНД дуусгахыг ШААРДЛАА

Улс төр
admin
Унших: 2 мин 13 сек
240
legacy:resources/images/news/111537173_163496515235633_993279259124741116_o-2020-07-23-155617-1787329185.jpeg

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэхээр болсон. Гэвч тус замыг энэ оны зургадугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтын ажил өндөрлөөгүй байна.

Энэ зам нь эвдрэл гэмтэл их байгаагаас үүдэж осол ихээр гарч байгаа тул замын ажлыг богино хугацаанд дуусгахыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням ЗТХ-ийн сайд Л.Халтараас шаардлаа.

Мөн тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ЗТХ-ийн сайд Л.Халтарт гурван асуулт тавьжээ.

1. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцын талаар;
2. Гүйцэтгэгч байгууллагуудын техник, санхүү, хүн хүчний нөөц тус замыг барьж чадах эсэх, танай яамны зүгээс хяналт шалгалтын ажлыг хэрхэн хийж, ямар дүгнэлт хийж байгаа талаар;
3. Тухайн замыг яаралтай ашиглалтад оруулахад тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулахыг хүслээ.

Дээрх асуултуудын хариуг Монгол Улсын Их хурлын тухай хуульд заасны дагуу 14 хоногийн дотор бичгээр өгөх ёстой аж.

Энэхүү асуултыг илгээсэн талаараа УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн фейсбүүк хуудастаа "ДАРХАНЫ ЗАМ өнөөдөр бидний хамгийн их анхаарал хандуулж, нэн тэргүүнд хийх ёстой ажил гэдэг утгаараа Зам, тээврийн хөгжлийн сайдад АСУУЛТ хүргүүллээ.

Товлосон хугацаандаа ашиглалтад ороогүй тул түр зам ашиглаж байгаа боловч эвдрэл гэмтэл ихтэй, тэмдэг тэмдэглээгүй зэргээс олон иргэд маань амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь тун харамсалтай байна.

Иймд уг замыг нэг хором, нэг цаг, нэг өдрийн өмнө ч болов ашиглалтанд оруулах нь бидний хамтын зорилго, ажил байх ёстой. Шинэхэн томилогдсон салбарын сайд маань энэ асуудалд шуурхай хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Уг төслийн явц, мэдээллийг Та бүхэнтэй тогтмол хуваалцаж, холбогдох яам, газруудтай нягт, шуурхай хамтран ажиллах болно" гэжээ.

Түүнчлэн, Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж байх үеэр Дарханы замтай холбоотой асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан үг хэлж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Зам, тээврийн хөгжлийн сайд болох Л.Халтар танд хандаж хэлэхэд Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нутгаар дайрч байгаа Монголын хамгийн гол транзит зам болох Дарханы зам гэдэг асуудлыг таны чихнээс салахгүй шүү. Энэ ажлыг дуусгуулахын тулд таны өрөөнд очоод суучихна. Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Дархан-Уул аймгийн 19-р тойрогт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон юм. Тэрээр УИХ-ын гишүүний үнэмлэх гардан авах үеэсээ эхлэн Дарханы замын асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэгдэж байсан билээ. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хүний үгийг засаг төр зам тээврийн яам авч хэлэлцэхгүй ш дэ одоо өвөл дараа хавраас л гэсэн хариу өгнө нэг их сүрхий нэр хүндтэй хятадын компань шалгарууллаа гээд сүржигнээд байсан хамгийн мууд нь өгчихсөн байнаш дэ тендер явуулж сонгосон этгээдүүдэд том хариуцлага хүлээлгэх ёстой наана чинь том авилага явагдаж сонгуульд хэрэглэсэн байна өөрсөдийнхөө толгой дээрх уулыг харахгүй хүний толгой дээрхи өьсийг харж хэлмэгдүүлж шиитгэж байгаа энэ төр шүүх биш гэдгийг ойлгоцгоо

  • Ц
    Цэгмэд Ганхуяг

    За яахав дээ, гол нь "сайн явж ирэв үү? Гэхээс биш хэр зэрэг хурдан явж ирвээ" гэхгүй шүү дээ. Зам тавихдаа өргөн болоод зузаанаас нь бүү идээрэй. Шударга байгаарай. Тэнгэр харж байгаа шүү. Энэ бол Ази Европыг холбосон Монгол улсын нэрийн хуудас шүү. Залуусдаа амжилт хүсэе. Шийдвэр гаргасан Төрдөө мөргөе.

  • О
    О.Эдэнэбат

    Гишүүндээ амжилт хүсье.

  • Б
    Баасансүрэн

    Зөв бид зөв хүнээ сонгосон юм байна гэж бодож байна

  • З
    Зочин

    5

  • O
    Ochirsuren

    Manai darhanii zamiig hiihdee uliralaa zob songooroi odoonoos sain shaardahgui bol martagdaad l hoishloold. Baih shuu

  • M
    Munhbat

    Turgen hiilgej baigaa geed haltuurdaj bolohgui shuu hamgiin gol ni chanartai zam tavih ni chuhal olon ulsiin zam shuu dee

  • З
    Зочин

    Ervvl niigmiin esreg hudulguuniig axalj bxin neg iim pop gar yag xeveeree

  • И
    Иргэн

    Шаардах яахав. Эхлэлийг нь хэн тавьлаа. Уул үзээгүй байж хормой шууж Ус үзээгүй байж гутлаа тайлан попрохоо больж үз. Хэн танихгүй нэгэн л ба. Олны дунд гарах гэсэн юм байх да

  • З
    Зочин

    Дарханаас гурван нөхөр гараа биз дээ.нөгөө 2 дурак хаагуур юу хиигээд яваад баина аа.

  • Z
    zochin

    ter hulk Hassan idej uusan nohduudiig asuugaach Ted nar n yahaaraa hariutslaga gej baidaggui yum bee

  • З
    Зочин

    яаг зөв

  • З
    зочин

    Өөрийгөө тэнгэрт гарсан гэж бодсон юм байхдаа, уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлав гэгчээр бүх юм нүдэн дээр ил байхад асуулт асуугаад л их л попорч байна залуу хүн, аргагүй ээ аргагүй

  • З
    Зочин

    Ганцхан Дарханыхан явдаг зам биш байхаа Сэлэнгэ, Эрдэнэт, Булган, Ховсгол гэсэн аймагуудаас яваа зорчигчид энэ замаар явдаг тул бусад аймагаас гарсан гишууд ч хамтран шаардах байхаа

  • З
    Зочин

    Зөв шүү анхааралдаа авч шаардах хүмүүсээс нь түмний өмнөөс шаардаарай гишүүнээ

  • З
    Зочин

    Зочин энэ гишүүн нэр төрийн хойноос улайрах юм даа

  • З
    Зочин

    Bitgii poprood bai ajil ysvj bgaa yum neg ch alga guur hoilonii ajil duussan geed bsan shal hudlaa

  • Ш
    Шууданч

    Нөгөө нүдээ оёулсан гоё гишүүн нь таг уу. Бас нөгөөдөх нь хэн билээ

  • З
    Зочин

    Дархан Сэлэнгийн гишүүдтэйгээ хамтарч шаардах хэрэгтэй. Ганцхан дарханы асуудал биш шүү дээ

  • S
    Soso

    Za ng gishyyn shaardah uguud bytchih gj yu bhav..hu.

  • З
    Зочин

    Хөөрхий минь гишүүн болонгуутаа мэдэгдэм гөгширцөн бн ш дээ

  • З
    Зочин

    За даа боломжгүй зүйл шаардах юм даа энэ залуу нөгөө 2 оосоо асуугаач

  • З
    Зочин

    Kk ter harts marts aan sociald baidag shigee amidrald ajil heregcg baigaarai

  • З
    Зочин

    Яаруулж байж хүн алах юм хийлгэчихэв дээ. Худлаа поп бацаан минь