"Ангууч" буюу Б.Баттөр 9 дүүгээ ганцаараа өсгөж буй бүсгүйд 3 өрөө байрны хандив цуглуулж өгчээ

Social pop
adminУнших: 1 мин
10
legacy:resources/images/news/116286494_3415398488525364_9218838034214157509_n-2020-07-31-133544-1622739155.jpeg

Сошиал орчинд "Ангууч" нэрээрээ алдаршсан тамирчин Б.Баттөр 9 дүүгээ, өөрийн ой гаруйтай охины хамт ганцаараа өсгөдөг С.Ариунболор бүсгүйд туслах хандивын аян санаачилсан байна. Улмаар энэ сарын 29 буюу өөрийн төрсөн өдрийнхөө үдэшлэг дээр цугларсан хандивын мөнгө болох 3 өрөө байрны мөнгийг бүсгүйд гардуулан өгчээ.

С.Ариунболор нь 21 настай бөгөөд гэрээр үс засч, хүүхэд болон дүү нараа өсгөдөг байна.