Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Instagram TikTok-ийг орлох Reels нэртэй үйлчилгээг танилцууллаа
Social popadminУнших: 1 мин
00

БНХАУ-д эзэмшилтэй TikTok-ийн АНУ дахь салбарыг ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн компанид зар эсвэл Америк дахь үйл ажиллагаагаа зогсоо гэх хоёр сонголтыг ByteDance компанип өгсөн билээ. Ингэснээр ByteDance америк дахь TikTok-ийн салбарыг зарахаар шийдсэн юм.
Уг үйл явдлаас хойш Facebook компаний салбар болох Instagram нэгэн шинэчлэлтийг өөрийн платформ дээр нэмжээ. Энэ нь яг л TikTok шиг бөгөөд 15 секундын бичлэгтээ дуу болон эффект нэмж бусадтай хуваалцах юм.
Instagram Reels нь наймдугаар сарын 5-ны өдрөөс АНУ, Япон, Энэтхэг, Бразил зэрэг 50 гаруй оронд эхлэн нээгдэх ажээ.
Эх сурвалж: NYTimes



