Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль болж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/117699120_376475680053194_149521086707204676_n-1024x768-1-6wcrmb4zxqnkgfc5cibmwikgwa6124jp8v8a96afghs-2020-08-17-095751-987428809.jpeg

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн аврах анги-105-аас “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Гачуурт тосгонд зохион байгуулж байна.

Дадлага cургуульд нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах ангийн 50 орчим алба хаагч хамрагдаж байна.

legacy:upload/images/ni/2020/08/17/117270688_583407999016470_5960847895705418781_n-1024x768-1-095730-2140488721.jpeg

Аврагчид дадлага, сургуулиар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг сургалт, дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.