Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Г.Ганбаяр ахална

Нийгэм
admin
Унших: 1 мин
160
legacy:resources/images/news/7854c824-772f-44bc-bba1-78c2345e8a0e-2020-08-17-102931-1894253522.jpeg
legacy:upload/images/ni/2020/08/17/117764922_776537269842056_9047418615507830144_o-102728-1145104595.jpeg

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/11 тоот тушаалаар Боловсролын багц хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулан байгууллаа.

2002 онд батлагдсан Боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна.

Ажлын хэсэг Боловсролын тухай, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай /анхдагч/ хуулиудын үзэл баримтлал, хуулийн төслүүдийг боловсруулах бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж, саналыг нь тусгаж ажиллах юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу ажлын хэсгийн боловсруулсан төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсний дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хувийн сургууль цэцэрлэг гэж ялгаварладагаа болимоор. Эд чинь монголын боловсролын ачаанаас үүрэлцэж яваа хүмүүс. Төлбөрийн хэмжээнд хязгаар тавьж өгөөд багш нарын нийгмийн асуудалд төрийн сургууль цэцэрлэгийн багш нартай адилхан авч үзмээр.

  • Б
    би

    хуульч сэтгүүлчид нийлж баыгаад монголын боловсролыг самарч дуусах нь дэ хөөрхиы

  • Б
    Б энхтуа

    МЭРЭГЖЛИЙН боловсрол.богино хэмжээний сургалтуудийг дэмжих хэрэгтэй баЙна.

  • З
    Зочин

    Сэ гүүлч багшийн ажлыг ойлгох уу. Арай дэндүү юм аа боловсролын салбар дампуурлаа

  • З
    Зочин

    axlagchaa bagshaar olon jil ajillasan hvneer bagaa bvrdvvl tand amjilt hvsyeeee

  • Б
    багш

    Тэтгэвэрт гарсан багш нарыг насанд нь гарсны дараа бүр мартах юм аа. ачаалал их өгөхгүйгээр цөөхөн цаг заадаг байвал зүгээр юм шиг. Ялангуяа тусгай хэрэгцээт боловсролын мэрэгжлийнцөөхөн багш нараа анхаарахгүй юм даа.

  • З
    Зочин

    насаа

  • З
    Зочин

    Энэ нөхөр юугаа мэдэж хууль боловсруулах гэж. Ийм байдлаар боловсролыг жанхуу болгох нь дээ. Монголын ирээдүй хойч үе минь хэцүү бна даа. Боловсролын яам нь хууль зүйн яам болсон юм чинь аргагүй шүү дээ. Ажлаа мэддэггүй тэнэг юмнуудаар болвсролыг ингэж ч самрах гэж дээ.

  • З
    Зочин

    Төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн багш ажилчдад тэтгэмжүүдийг адилхан олгож байх тал лээр санал оруулахыг уламжилъя

  • З
    Зочин

    СӨБ, ЕБС, МСҮТ, их дээд сургууль зэрэг боловсролын байгууллаын багш ажилчдаасаа судалгаа их аваасай. Шинэ сайд Цэдэвсүрэн шударга, зарчимч, ажлаа маш сайн мэддэг боловсролтой эмэгтэй. Ажлын амжилт хүсье.

  • З
    Зөв монгол эмэгтэй

    Албан бичиг нь цул алдаа бдаг хүн тэр тусмаа боловсролын хуулийн төсөл багцаар нь боловсруулахгүй ээ. ГАМШИГ

  • З
    Зочин

    За за ойлгомжтой!!! Мэргэжлийн бус хүмүүсээр яамыг дүүргээд одоо бүр хуулиар нь оролдох нь!!! Энэ урд зүгийн заавраар яваад байна лаа. Улсыг сөнөөе гэвэл боловсролыг нь лампууру

  • З
    Зочин

    Tetgevriin nas uuriin huselteer er 55, em 50 bhaar zohitsuulalt hiih

  • И
    Их Монгол

    Монголын эмгэнэл энэ сэтгүүлч яаж чадах юм бэ Цэдэвсүрэн даргаа

  • Б
    Б.Одгэрэл

    Ажлын хэсэгт 2 санал дэвшүүлье. 1.Тэтгэврийн нас 50,55 болгох, 2.Тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг мөн ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар болон зуурдаар амь насаа алдсан тохиолдолд ажилласан жилээр нь тооцож олгодог байх санал дэвшүүлмээр бна .Та бүхэнд ажлын амжилт хүсье.

    • З
      Зочин

      Цэдэвсүрэн сайд өмнө энэ яаманд 20 гаруй жил ажилласан. Монголын боловсрол унасанл энэ эмэгтэйн оролцоо орсон. Энэ сайдаас боловсролын амжилт, чанар гарах болов уу? Маш эргэлзэж байна.