Эх хэлээ аврах тэмцэл "хүрээгээ тэлж" байна

Social pop
adminУнших: 1 мин 48 сек
20
legacy:resources/images/news/1-2020-09-01-144538-2106265083.jpeg

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр гарсныг Өвөр Монголчууд эсэргүүцсээр байна.  Энэхүү шийдвэрээр бага насны хүүхдүүд сургуулийн орчинд зөвхөн Хятад хэл дээр хичээл үзэхийг шаардаж байгаа бол залуучуудын хоорондоо мэдээлэл солилцдог монгол сайтыг устгажээ.

Уг шийдвэртэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд нэгдэж,  цахимаар гарын үсэг зуруулах, цахим орчинд нүүр зурагтаа эх хэлээ хамгаалья гэх утга бүхий хүрээ хийх, #SaveTheMongolianLanguage гэсэн хаштаг хэрэглэх, жагсаал хөдөлгөөн, дуутай цуглаан зохион байгуулах хэлбэрээр тэмцлээ илэрхийлсээр байна. Тэгвэл эх хэлээ хамгаалах хөдөлгөөнд нэгдээд буй гадаадад суугаа монголчуудын дүрс бичлэгүүдийг тайлбартайгаар хүргэж байна.

legacy:upload/images/ni/2020/09/01/new york-133842-1286818204.jpeg

Америк дахь Өвөр Монголчууд Нью Йорк хотод Хятадын консулын гадна 08-р сарын 29-нд 11:00 цагаас эхлэн “Өвөр Монгол дахь геноцидыг зогсооё! Өвөр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр! Монгол Хэлийг Аварцгаая!” зэрэг уриалгын дор цар тахлаас үүдэн цөөн хэдүүлээ жагссан байна.

Өвөр Монголчууд болон Уйгурчууд Швед дэх БНХАУ ЭСЯ гадаа болсон эсэргүүцлийн жагсаал.

legacy:upload/images/ni/2020/09/01/irland-135251-1723178742.jpeg legacy:upload/images/ni/2020/09/01/ireland-135307-1680313693.jpeg

Ирланд улсад оршин суугаа Монголчуудын жагсаал

Япон улсад оршин суугаа иргэдийн япон хэлээр зохион байгуулсан жагсаал

Өвөр Монголд эцэг эхчүүд хичээл зогсоох хөдөлгөөн өрнүүлж "дотуур байрнаас хүүхдээ авна" гэж хаа сайгүй тэмцэж байна. Харин хүүхдүүдийг эцэг эхэд нь өгөхгүй байх шийдвэрийг дээрээс өгчээ. Түнляо хотын Шивэртийн дунд сургуулийн гадна өрнөж буй тэмцлийн дүр зураг.

Түүнчлэн Өвөрмонголын Хорчин, Найман аймгуудын сургуулийн сурагчид "Монгол хэл соёлоо аврья" хэмээн жагсаал тэмцэл хийн дотуур байрнаасаа гүйж гарах зэргээр тэмцлээ илэрхийлээд байна.

legacy:upload/images/ni/2020/09/01/shiliin gol-141401-1529987299.jpeg

Шилийн гол аймгийн Шулуун Хөх Хошууны Монгол Үндэстний Бага Сургуулийн багш ажилтнууд нэгдүгээр ангиас Хятадаар хичээллэхийг эсэргүүцэж байгаагаа санал нэгтэй илэрхийлэж өргөдлийн бичигт гарын үсгээ зурцгаасан байна.

legacy:upload/images/ni/2020/09/01/3-141600-260983746.jpeg legacy:upload/images/ni/2020/09/01/2-141614-662172469.jpeg legacy:upload/images/ni/2020/09/01/4-141628-1341476116.jpeg legacy:upload/images/ni/2020/09/01/5-141643-573256619.jpeg

Өвөрмонгол ахмадууд эх хэлээ хамгаалья урианд нэгдэн гарын үсгээ зурцгааж байна.

Дуун тэмцлийн хэлбэр ч мөн Өвөрмонголд хүчээ авсаар байна.

Нэг ч Монгол тайлбар бичиггүй хэвлэгдэн гарсан бага ангийн хүүхдийн шинэ сурах бичиг.

ЗААВАР: Эх хэлээ хамгаалахын төлөө цуглгуулж буй цахим гарын үсэгт хэрхэн нэгдэх тухай тайлбарласан заавар бичлэг.

Ийнхүү дэлхийн хаана ч байсан элэг нэгт Монголчууд "Эх хэлээ хамгаалья" хэмээн нэгдэж жагсаал тэмцлийн олон арга ашиглаж байна. 

С.Хонгорзул